Донецкт 87 орон сууцны барилга сүйджээ

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 25


Донецкийн бүгд найрамдах улсын тэргүүн Денис Пушилин тус улсын цэргүүдээс шархадсан болон амиа алдсан тохиолдол гарсан талаар мэдэгджээ.

Тэрбээр мөн Донецкийн бүгд найрамдах улсад хурцадмал байдал эхэлсэн ес хоногт 87 орон сууцны барилга буудлагад өртөж эвдэрч сүйдсэн байсан талаар мэдэгдсэн билээ.

Хурцадмал байдал үүсээд ес хоноход 87 орон сууц, 51 объект, 4 тээврийн хэрэгсэл эвдэрч сүйдсэн байна.

Түүнчлэн өнөөдөр /2022.02.25/ Киевт орон сууцны барилга пуужинд өртөн сүйдэж, хүмүүсийн амь эрсэдсэн билээ.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын иргэдэд хандан дайныг эсэргүүцэхийг уриалж, украинчууд дайныг хүсэхгүй байгааг хэлсэн юм.

Тэгвэл Франц улс Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийгийн аюулгүй байдалд заналхийлэл тулгарвал түүнд тусална гэжээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top