Австрали улс Путины эсрэг хязгаарлалтууд тавилаа

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 28

Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Оросын хэд хэдэн өндөр албан тушаалтны эсрэг хязгаарлалтуудыг тавьсан талаар мэдэгдлээ.

ABC News-ийн мэдээлснээр Австралийн Путин болон түүний Засгийн газрын өндөр албан тушаалтнуудын эсрэг тавьсан хориг хэрэгжиж эхэлсэн байна.

Австралийн Ерөнхий сайдын ярьснаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Ерөнхий сайд Михаил Мишустин, Дотоод хэргийн сайд Владимир Колокольцев нарт хилээр нэвтрэх болон санхүүгийн хоригууд тавьжээ.

Түүнчлэн Австралийн эрх баригчид Украины нөхцөл байдалтай холбоотойгоор Беларусын өндөр албан тушаалтнуудын эсрэг хориг тавихаар боловсруулж байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.57.92.26) 2022 оны 02 сарын 28

эх орны дайны үед ганцаараа байсан Орос улс одоо бас ч хэдүүлээ байна даа тэсээд гарах биз дээ арай л хэтэрхий анархи зан гаргаж байж Украинчууд орос баавгайн уурыг хүргэж дээ дэлхий даяараа оросын эсэрэг байна даа хөөрхи дээ

0  |  0
зочин (150.129.142.51) 2022 оны 02 сарын 28

Бараг л дайн эхэлдэг өөдрийн хуучирсан мэдээ бна ш дээ.

0  |  0
Top