"Эх орончдын өдөр"-ийг тохиолдуулан Өмнөговь аймгийн "Оюутны аварга шалгаруулах илтгэлийн тэмцээн" Тусгаар тогтнолын ордонд амжилттай зохион байгуулагдлаа. Тус илтгэлийн тэмцээнд Өмнөговь аймгийн харьяат, нийслэлийн их, дээд сургуулиудад бакалаврын зэргээр суралцдаг 27 оюутан оролцсон бөгөөд тэднээс шилдгүүдийг шалгаруулахын зэрэгцээ Өмнөговь аймгийн Монгол Ардын намын хороо, "Эрхэт Монгол" групп, Өмнөговь аймгийн оюутны холбоо, Өмнөговь аймгийн “Нийгмийн Ардчилал Монголын Оюутны холбоо" хамтран "Англи хэлтэй 500 оюутан" хөтөлбөрт хамрагдах эрхийн бичиг олголоо.
"Оюутны аварга шалгаруулах илтгэлийн тэмцээн"-ий тэргүүн байрт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат МУИС-ийн оюутан О.Болорцэцэг, дэд байрт Цогтцэций сумын харьяат МУИС-ийн оюутан Б.Мянган-Эрдэнэ, гутгаар байрт Даланзадгад сумын харьяат ШУТИС-ийн оюутан О.Эрдэнэчимэг нар тус тус шалгарсан байна.
Тэмцээний Ерөнхий шүүгчээр Р.Мөнхтэгш, Н.Булгантамир ажиллажээ.
Сэтгэгдэл ( 0 )