Украины дүрвэгчдийн нөхцөл байдал МАШ ХҮНД байна

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 03

“Ододтой бүжиглэе” шоуны шүүгч, бүжиг дэглээч, латин бүжгийн дэлхийн аварга Максим Чмерковский Украинаас гарч явж чаджээ. 42 настай бүжигчин залуу Украинд болж байгаа үйл явдлаас болоод шоконд орсон талаараа ярьсан байна.

Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа долоо дахь хоногтоо үргэлжилж байгаа билээ. Максим үйл явдлын төвд нь байжээ. Тэрбээр төрсөн нутагтаа үлдэхээр төлөвлөж байсан ч зугтахаас өөр сонголтгүй болж, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн хамт Польш руу галт тэргэнд суужээ.

Максим “Галлаж эхэлснээс хойш зугтахаар шийдсэн. Бас намайг гэнэт баривчилсан. Гэхдээ одоо бүх зүйл хэвийн. Энэ бүхэн Украинд хамаатай хүн бүрд тохиолдож байгаа хэцүү мөч” гэсэн байна.

18-60 насны эрэгтэйчүүдийг Украинаас гарахыг хориглосон ч Максим АНУ-ын паспорттой байсан учир уг үүргээс чөлөөлөгджээ. Мөн түүнийг баривчилсан учир Киевээс явах шийдвэр гаргасан гэнэ.

Гэм буруугүй хүмүүсийн үхэл түүнийг цочирдуулжээ. Гэвч бүжигчин залуу эцсийн мөч хүртлээ тайван байдлаа хадгалахыг хичээжээ. Тэрбээр “Энэ бол дайн. Маш хэцүү нөхцөл байдал. Галзуурал. Би бүх зүйлээ алдаж байна. Энэ бол тусламж эрэн хашгирч байгаа хэрэг биш. Би том болсон хүн. Өөрийгөө аваад явж чадна. Гэхдээ дүрвэгчдийн нөхцөл байдлыг хараад толгойгоо ч өргөх чадалгүй болтлоо туйлдаж байна” гэв.

Тэрбээр Европын бүжгийн ертөнцийн хүрээний найзууддаа дүрвэгч нарт туслахыг уриалжээ. Максим “Би галт тэргэнд амжиж суулаа. Бид Варшав руу явж байгаа (найдаж байна). Львов руу галт тэрэг явах боломжгүй байсан. Галт тэрэгний буудал дээр нөхцөл байдал маш хэцүү байна. Эхэндээ зохицуулж болохоор харагдаж байсан ч илүү хүнд болж байна. Галт тэргэнд суух цаг болоход маш хүнд. Үүргэвчнээс өөр зүйлгүй байхад л хэцүү байна. Одоо би хамгийн дээд тал нь гурван хүн суух ёстой купенд дөрвөн том хүн, 7 хүүхэдтэй (2-11 насны) хамт явж байна” гэжээ.

Бүжиг дэглээч залуу дүрвэгч хүүхдүүд, эмэгтэйчүүдэд тусалж байгаа гэнэ. Түүний эхнэр нь нөхрийнхөө оруулсан постуудаас шэйрлээд түүнээр маш их бахархаж буйгаа хэлжээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ganaa(188.95.34.48) 2022 оны 03 сарын 04

Munhud chamd bas iim uil ireh boltugai

0  |  0
Мөнх(103.212.117.123) 2022 оны 03 сарын 03

Өөрсдийнх нь сонгосон зам ш дээ

3  |  6
Top