Харьков хотод ЕАБХАБ-ын ажилтан амиа алджээ

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 03

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Тусгай хяналтын багийн ажилтан эмэгтэй Украинд амиа алдсан талаар ЕАБХАБ-аас мэдээлжээ.

ЕАБХАБ-ын ажилтан Марина Фенина Украины Харьков хотод гал нээх үеэр амиа алдсан талаар Вена дахь ЕАБХАБ-ын нарийн бичгийн дарга нарын газраас мэдэгдсэн байна.

Марина тулааны бүс болсон хот дахь гэр бүлийнхэндээ хүнс аваачиж өгөх үеэрээ амиа алджээ.

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагаас мэдэгдсэнээр Донецк, Харьков, Херсон хотуудад энэ сарын 1-нд дэлбэрэлтүүд болж, их бууны дуу нүргэлжээ.

Тэгвэл Донецкийн бүгд найрамдах улсын зүгээс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Тусгай хяналтын багийнхан тус бүсээс явсны дараа гал нэмэгдсэн гэж мэдэгджээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top