Испани улс Украинд зэвсэг нийлүүлнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 03

Испанийн Батлан хамгаалахын сайд Маргарита Роблес “Antena”-д өгсөн ярилцлагадаа “Гуравдугаар сарын 4-нд Украин руу довтолгооны тоног төхөөрөмжтэй хоёр онгоц илгээнэ” гэжээ.

Түүний ярьснаар Испани улс Украин руу 1370 гранатомёт, 700 мянган буу зэвсэг илгээх аж.

Испанийн Ерөнхий сайд Педро Санчес өмнө нь Украинд довтолгооны зэвсэг нийлүүлнэ гэж мэдэгдсэн билээ.

Түүнчлэн Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон энэ сарын 1-нд тус улс Украинд 50 сая ам.долларыг батлан хамгаалах салбарт нь, 25 сая ам.долларыг хүмүүнлэгийн тусламжаар илгээнэ гэж мэдэгдсэн юм.

Мөн Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо Украинд танк эсэргүүцэх зэвсэг нийлүүлнэ гэдгээ мэдэгдсэн билээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Алиа салбапай(66.181.191.61) 2022 оны 03 сарын 03

Хөөрхийн муу Зелеский улсаа барууны зэвсгийн агуулах болгож ард иргэдтэйгээ хамт дарьтай торхон дээр суух ч суулаалдаа. Яаж төгсөхийг нь харах л үлдлээ

0  |  0
(103.10.20.57) 2022 оны 03 сарын 03

SPANUUD CH UGAASAA HOGIN HULGAICHUUDLDA,GANTS GAIGUI NI CATALANCHUUD,VASKOCHUUD L BAIDAG

0  |  0
Top