Анна Грачевская: Харьковт там шиг байна, хүмүүсийг ЯВУУЛААЧ

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 04

Телевизийн хөтлөгч, жүжигчин Анна Грачевская Харьковт байгаа ойр дотныхныхоо төлөө маш их санаа зовж буйгаа илэрхийллээ.

Анна ойр дотныхондоо тулааны бүс болсон Харьковоос гарахад туслахаар хичээж байгаа аж. Тус хотод дэлбэрэлтүүд болсоор байгаа юм. Харьковт байгаа хөтлөгч бүсгүйн аавд яаралтай эм хэрэгтэй байгаа аж.

Анна “Эмийг Харьковт хүргэхэд туслахыг гуйж байна. Ах, аавдаа Харьковоос яаралтай гарахад тусалмаар байна. Одоо тэнд жинхэнэ там байна. Ойр дотныхон минь подвалд нуугдаж байгаа. Аавын гэр рүү шилний хагархайнууд “нисэж” орж ирсэн. Туслаач, яаж хүмүүсийг хотоос гаргаж байгаа талаар мэдээлэл өгөөч, хүмүүс ээ” хэмээн уйлан гуйжээ.

Хөтлөгч бүсгүй Украин дахь цус урсгасан үйл ажиллагаагаа зогсоохыг гуйгаад “Хамтдаа энэ бүхнийг зогсоохыг гуйцгаая. Одоо бүх хүнд хэцүү байгаа. Хүмүүс орон гэрээсээ явж, гэр бүлүүд салж байна. Украинд үлдэж чадахгүй юм чинь өөр ямар сонголт байна вэ. Зүгээр л там! Хүмүүст гарч явах коридор нээж өгөхийг гуйж байна. Хүмүүст явах боломж өгөөч. Хүмүүс бөмбөгний дор сууж байна шүү дээ” хэмээжээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ааааа(202.21.108.242) 2022 оны 03 сарын 07

Фашистуудын гарт тамлагдаж байгаа Укрууд зугатах ч арга алга.

0  |  0
БиМонголХүн (66.181.180.69) 2022 оны 03 сарын 07

Ингэж уйлж тэнэгтэж байхаар хошин шогийн жүжигчин Зеленскийдээ хэлээч бууж өг гэж. Бууж өгвөл Орос украйныг эзлэхгүй нэг ч энгийн иргэнийг алахгүй. Цэргүүдийн бууг хураагаад бүх юмыг байранд тавиад л яваад өгнө. Өөрсдөө дайныг эхлүүлж үндэс угсаа нэгтэй орос хэлт украйнчуудаа алж хядаад хөгшчүүлд нь тэтгэвэр тэтгэмжийг нь өгөхгүй новширсон шүү дээ.

2  |  0

зочин(192.82.85.238) 2022 оны 03 сарын 07

Хошин шогийн удирдагч Зеленсийдээ хэлээч.Донбасс Луганскийн хичнээн хүмүүсийг хороосны хариу нь байхаа даа АНУын өдөөн хатгалгын золиос нь украйны ард түмэн боловоолол

3  |  2
зочин(183.177.99.230) 2022 оны 03 сарын 07

танай алиа салбдайгаас чинь болж байгаа юм наад үгээ Зелинскийд л хэлж үз

4  |  2
Top