Оросын ард түмний өвлийг үдэж хаврыг угтдаг “Масленица” буюу Шар тосны баярыг Улаанбаатар дахь Русский Дом Ням гараг буюу гуравдугаар сарын 6-ны 11:00-16:00 цагт гаднах талбайдаа тэмдэглэнэ.
Хавар эхэлсний баяраар удаан үргэлжилсэн Оросын өвлийг баяр хөөртэйгээр үддэг. Дээр үед Шар тосны баярын өдрүүдэд хот тосгодын төв гудамжуудад өргөн зугаалга болдог байжээ. Гудамжуудаар сүрлээр хийсэн мануухай барьж яван, уг мануухайгаар өвлийг дүрсэлдэг байв. Шар тосны баярын сүүлийн өдөр хавар айлчлан ирсийг зарлан тунхаглаж, мануухайг ёслол төгөлдөр шатаадаг юм.
Шар тосны баяраар орос, монгол иргэд РЦНК-гийн гаднах талбайд зугаалж, "Hi, London","Амударья", "Номадс", "Кавказ" рестораныхны бэлдэх амтат бин, шорлог, халуун хоол цайгаар үйлчлүүлэн, 3 цагийн урлагийн тоглолт үзэж, Орос ардын соёлын өв уламжлалыг хадгалсан үндэсний наадгай, уралдаан тэмцээнд оролцож, төрөл бүрийн шагнал авах боломжтой аж. Мөн энэхүү арга хэмжээнд ирсэн хүн бүрд үнэгүй сугалаа тарааж, ивээн тэтгэгч "Монретранс", "Аэрофлот", "УБТЗ", "Экстра" зэрэг байгууллагуудын зүгээс бэлдсэн гэр ахуйн, төрөл бүрийн цахилгаан бараа, Русский Домын дэргэдэх Орфей театрынхнаас бэлэглэх "Гэм Зэм" жүжгийг хосоороо үзэх тасалбаруудын эзэн болно.
Мөн РЦНК өөрийн зүгээс хоёр хүнд төлгөн хонь өгөх хөгжилтэй тэмцээн зохиох аж.
Шар тосны баярын арга хэмжээг зохион байгуулахад худалдааны байгууллагуудыг хамтран ажиллахыг өргөнөөр урьжээ. РЦНК талбайдаа асар үнэ төлбөргүй гаргаж өгөх аж. Лавлах утас: 11- 46 10 26, 11-45 86 82, 9005 9099
Сэтгэгдэл ( 3 )
Ой как хорошо, объязательно приду.
Очноо дэмжинээ орос хэлээ нэг сэргээе
Оросын ард түмний буруу юу байх вэ, найрсаг л байвал боллоо.