ФОТО I “Шар тосны баяр”-ыг өргөн дэлгэр тэмдэглэлээ

2024 оны 03 сарын 22

Оросын ард түмний өвлийг үдэж, хаврыг угтдаг “Масленица” буюу “Шар тосны баяр”-ыг Улаанбаатар дахь Русский Домд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.

Тус баярыг Оросын ард түмэн эрт дээр үеэс тэмдэглэж ирсэн. Эртний түүхтэй энэхүү баярыг Оросууд онгоноо шүтэх уламжлалаас өвлөн авсан гэдэг. Тодруулбал, эрт дээр үед нар эргэж, хавар эхэлсний баяр, удаан үргэлжилсэн Оросын өнөтэй өвлийг давсныг баяр хөөртэйгөөр үддэг байв.

Энэхүү баяраар оросууд хот тосгодын төв гудмаар зугаалж, ингэхдээ сүрлээр хийсэн мануухай барьж явдаг байжээ. Мануухайгаар өвлийг дүрсэлж, “Шар тосны баяр”-ын сүүлийн өдөр “хавар айлчлан ирлээ” хэмээн тунхаглаж, мануухайг шатаах ёсон одоог хүртэл хадгалагджээ.

Оросын ард түмний өвлийг үдэх ёслол цэнгүүнийг РЦНК буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн хамт олноос зохион байгуулдаг. Ард түмнийхээ түүх, соёл, язгуур урлаг, эртний ёс заншилд хандах эх орон нэгтнүүдийн сонирхлыг сэргээн төлөвшүүлээд зогсохгүй Монголын орчин үеийнхэнд орос үндэстний соёлд суралцах боломжийг бүрдүүлдэг баяр юм.

Энэ хүрээнд жил бүр РЦНК-гийн талбайд “Шар тосны баяр”-ыг өргөн дэлгэр зохион байгуулдаг.

Энэ жил ч орос, монгол иргэд РЦНК-ийн гаднах талбайд өргөнөөр цугларч, бин, шорлог, халуун цай, кофе ууж, Оросоос ирсэн ардын язгуур урлагийн хамтлагуудын тоглолтыг үзэж, амралтын өдрөө өнгөрүүлжээ.

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(59.153.112.16) 2024 оны 03 сарын 24

уг нь ДСНК гэдэг байсан одоо бол ДРНК болмоор юм гэтэл РЦНК гээд байх болж дээ.. За Оросууд юугаа яаж нэрлэх нь манууст падгүй .

0  |  0
Mongol hun(103.212.162.121) 2024 оны 03 сарын 23

Poaahhaaaahaa\n

0  |  0
Эмээ(202.21.107.68) 2024 оны 03 сарын 24

Яасан гоё юм бэ. Би мэдэлгүй хоцорчихож. ЗАУ д сурч байхдаа оросуудтай хамт тэмдэглэж байсан.

1  |  0
Top