Украинд төрсөн Холливудын жүжигчин Мила Кунис, түүний нөхөр Эштон Катчер нар ОХУ-ын тусгай ажиллагааны улмаас эх орноо орхихоос өөр аргагүйд хүрсэн украин дүрвэгчдэд зориулан, 3 сая ам.доллар хандивлажээ.
Мөн хандивын аян зохион байгуулж, 30 сая доллар босгох бодолтой байгаагаа зарласан байна.
Хандивын гурван сая ам.долларыг Польш, Румын, Унгар, Словак, Молдавд байгаа дүрвэгчдэд тусламж үзүүлэх, байр, хоол хүнсээр хангахад зориулах юм.
Сэтгэгдэл ( 1 )
Mila KUNIS ukrain garaltai biz dee