Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар гуравдугаар сарын 10 буюу өнөөдөр утсаар яриа хэлэлцээ хийх аж.
Энэ талаар Туркийн Ерөнхийлөгчийн ажлын албанаас мэдээлээд “Хэлэлцээ Туркийн цагаар 18:30-д эхэлнэ” гэжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай ярихдаа Украинд явуулж буй тусгай ажиллагааны зорилго, даалгаврын талаар тайлбарласан билээ.
Турк улс өнөөдөр /2022.03.10/ Анталья хотод ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба нарын хэлэлцээг зохион байгуулж байгаа юм.
Туркийн Ерөнхийлөгч Тайип Режеп Эрдоганы санаачилгаар зохион байгуулагдах энэ уулзалт нь бүс нутгийн тогтвортой байдлыг хангахад хувь нэмэр оруулна гэж найдаж буйгаа Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу илэрхийлсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )