Владимир Зеленский: Украин дахь биолабораториуд шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулдаг

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 11

АНУ Украинд хими, биологийн лабораториудтай гэх мэдээллийн дараа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “Украин дахь биолабораториуд нь Зөвлөлтийн үеэс манай улсад үлдсэн, шинжлэх ухааны жирийн үйл ажиллагаа явуулдаг” гэж мэдэгдлээ.

Лабораториудын дийлэнх нь Зөвлөлтийн үеэс үлдсэн бөгөөд цэргийн технологийн чиглэлээр ажилладаггүйг Украины Ерөнхийлөгч хэлсэн байна.

Владимир Зеленский мөн Украин улс үй олноор хөнөөх зэвсэг бүтээж байгаа гэх мэдээллийг үгүйсгэжээ. Тэрбээр “Бид мэдлэгтэй хүмүүс. Би ёсзүйтэй улс, мэдлэгтэй ард түмний Ерөнхийлөгч... Ямар ч химийн болон бусад үйл олноор хөнөөх зэвсгийг манай газар нутагт хэн ч боловсруулаагүй” гэсэн байна.

ОХУ-ын Батлан хамгаалах яам хүлээж авсан мэдээллийн дагуу Пентагон Украинд цэрэг-биологийн судалгаа явуулах, санхүүжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг нь батлагдаж байгаа талаар мэдэгдсэн юм.

ОХУ-аас АНУ-д суугаа Элчин сайд Анатолий Антонов өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-ыг Химийн зэвсгийг хориглох тухай конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй, химийн зэвсгээ устгаагүй цорын ганц улс гэсэн билээ. Тэрбээр “АНУ-ын мэдэгдлүүд нь ОХУ-ын хил орчимд АНУ-ын санхүүжилттэйгээр хэрэгжиж буй цэрэг-биологийн хөтөлбөрийн үнэн төрхийг илчилсэнд түгшсэнийг илтгэж байна” гэсэн юм. Элчин сайд АНУ-ын эрх баригчдад хандан цэргийн биологийн салбар дахь хууль бус ажлаа даруй зогсоохыг уриалжээ.

Тэгвэл АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн албаны дарга Нед Прайс “АНУ Украинд хими болон биологийн лабораториудгүй. Вашингтон Химийн зэвсгийг хориглох тухай конвенц болон Биологийн зэвсгийн тухай конвенцоор хүлээсэн үүргээ бүрэн дүүрэн биелүүлдэг. Манай улс дэлхийн хаана ч ийм төрлийн зэвсэг эзэмшдэггүй” гэж мэдэгдсэн юм.

 

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
б(202.179.15.114) 2022 оны 03 сарын 14

нэг жижигхэн улсад 30 аад био лаборатори баригдсан байдаг. дэлхийд ховорхон байдаг 3 зэрэглэлийн хамгаалалттай хүртэл баригдсан. арай л их бишүү

0  |  0
H(122.201.24.65) 2022 оны 03 сарын 13

25-r tv- g gadaad medeeg tatan buulgah heregtei! Het neg taliig barij boldog um uu hooie?!

0  |  0
Иргэн(64.119.26.152) 2022 оны 03 сарын 13

Зеленский худлаа ярьж байна даа.Америкйн Нуланд биологийн зэвсгээ Оросууд авахаас өмнө устгах юм яриад байна лээ.

0  |  0
Зочин(64.119.18.220) 2022 оны 03 сарын 12

Манайх орос, англи хэлний аль альнаас нь мэдээг баттай эх сурвалжаас нь авч орчуулж бэлдэж байх чухал байна. Бодвол сэтгүүлчид орос англи хэлний мэдлэг маш сайн байдаг байлгүй дээ.

0  |  0
Зочин(192.82.82.250) 2022 оны 03 сарын 12

Орос хөршийг минь “сэтгэлгүй мөнгө бодогчид” нухчих гээд л үзэж байна даа. Даанч Оросын ард түмэн дэндүү үнэнч эх оронч улс болохоор нэгдэж чадах юм даа. Сэтгэл дагаж ялалт ирнэ.

2  |  0
мал(66.181.185.61) 2022 оны 03 сарын 13

хэрэв АНУ Орос 2-н аль нэгэнд нь очиж амьдар гэвэл Путиныг шүтэгсэд бүгд АНУ-г сонгоно гэдэгт эргэлзэхгүй итгэж байна.

1  |  3
Батаа(1.145.93.115) 2022 оны 03 сарын 14

Атомын бөмбөг хэрэглэсэн ч ,биологийн зэвсэг хэрэглэсэн ч, химийн бөмбөг хэрэглэсэн ч, бактэрлогийн зэвсэг хэрэглэсэн ч, мэдээллийн зэвсэг хэрэглэсэн ч, санхүүгийн зэвсэг хэрэглэсэн ч аллага тэррорийг захиалж хэрэглэсэн ч хариуцлага хүлээж шийтгэл торгууль гэж байдгүй ганц улс байх юм аа. Энэ амёрикыг яамаар ч юмб дээ.

4  |  0
Зочин(103.212.118.208) 2022 оны 03 сарын 12

Эзнийхээ заавраар хуцаж бдаг гэжий шүү. Олон төрлийн өвчний вирус илэрсэн баттай баримт бгаа гээд байхад уу муу хохол. Тун аюултай улс болох Америк Англитай нийлж юу л сэдэж бсан бол доо

7  |  0
mnbvcб(88.116.92.142) 2022 оны 03 сарын 12

Өмхий оросууд дайнаа зөвтгөх гэж худлаа шаааааж байгаа юм ийм юмандаа сөйн

1  |  7
U(192.82.73.204) 2022 оны 03 сарын 12

Yaj ch bodson amerikuud Ukrained yamar neg laboratorytai baix yamar ch bolomj baixgui. Baix ch ygyi. Zuvlultiin yeiin laboratoriud gej yag unen. Ukrainiig orosuud denduu doromjilj baijee.

2  |  3
зочин(103.57.92.26) 2022 оны 03 сарын 13

зеленский бол худалч хошин шогч хүн улс төрч ыбиш

9  |  1
Зочин(66.181.161.87) 2022 оны 03 сарын 12

Дэлхий даяар л Америкаас шинжлэх хааны са5х8үжилт авдаг лабораториуд ажилладаг шд. Урлагийн лаб ч бас Америкийн CDC-с тодорхой төслүүд дээрээ санхүүжилт авдаг. Энийг Оросууд алдарт суртал ухуулгаараа тархи угааж байна

1  |  7
эгэл(139.5.217.195) 2022 оны 03 сарын 12

төрөх эмнэлэг бөмбөгдсөндөө бантсан оросууд худлаа шалтаг хайгаад ч нэмэргүй дээ .Хэн ч үнэмшихгүй. Цэс нь аль хэдийн цухуйсан

2  |  6
бөгс чанцалдулам(192.82.87.252) 2022 оны 03 сарын 12

биднийг ч давхар алах байжээ, усны болон бусад нүүдлийн амьтадаар дамжин элдэв өвчин тахал тархах байжээ.

4  |  2
Өлбөн хүүхээн(66.181.176.209) 2022 оны 03 сарын 13

Зиндаа. О. Чагцалдулам гэх барууны тагнуул бидниы тархи эргүүлэх гэж бүү оролд. Та нар украны суртал номнолоо гэхэд эх сурвалжуудыг монголчууд шүүгээд үнэнг мэдээд байж чадна

4  |  2
АНУ(202.131.250.130) 2022 оны 03 сарын 12

АНУ өөрөө хүлээчихсээн

7  |  1
za buraad l(202.55.191.130) 2022 оны 03 сарын 12

saihan hudalaa burah yumaa. amerikiin bioligiin labertoruud bol gantshan ukiraind bish gvrj armen moldav estoni ltvi litva geed olon oron bii l dee. ter ornuudad vl medegdeh ovchin garaad bgaa sejigtei dee. amerikuud yab ch sain saihan zvils hiigui l dee..

3  |  2
Top