Макрон, Байден нар Оросын эсрэг хоригийг чангатгахаар тохиролцлоо

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 14

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай утсаар ярьжээ.

Талууд Оросын эсрэг хоригийг чангатгах талаар тохиролцсон байна. Елисейн ордноос “Хоёр орны Төрийн тэргүүн Оросын эсрэг тавьсан хоригоо чангатгах, Украинд дэмжлэг үзүүлэх, байлдааны үйл ажиллагааг зогсооход чиглэсэн шаардлагатай бүхий л санаачилгыг хамтран гаргахаар тохиролцлоо” гэж мэдэгдсэн байна.

Макрон мөн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярьж, Москва, Киевийн яриа хэлэлцээний үргэлжлэлийн талаар ярилцжээ.

Үүний өмнө Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярихдаа “Лондон Украины өөрийгөө хамгаалах хүчийг бэхжүүлэх хувилбаруудыг үргэлжлүүлэн хайх болно” гэсэн юм.

Борис Жонсон мөн Оросын эсрэг хоригоо чангатгана гэж мэдэгдсэн билээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mgl(103.9.90.130) 2022 оны 03 сарын 15

энэ зөнөг салга янк өвгөн дэлхийн дайн өдөөнө шүү. өөрөө ч яахав үхэх цаг нь болсон амьтан эртхэн далд ороосойдоо

0  |  3
Иргэн(192.82.73.46) 2022 оны 03 сарын 14

Францын энэ нэг тэнэг нөхөр их дальчигнаж байна аа.

1  |  2
Top