Украинаас дүрвэгсдийн тоо ГУРВАН САЯД ойртлоо

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 16

Украинд явуулж буй Оросын цэргийн ажиллагааны улмаас Украинаас 2 сая 950 мянга гаруй иргэн дүрвэсэн талаар НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газраас мэдээлжээ. Гэхдээ энэ тоо нь гуравдугаар сарын 14-ний байдлаар гаргасан тоо баримт юм. 

Дүрвэгсдийн 60 хувь нь Украин-польшийн хил дээр байгаа бөгөөд Польшид 1.7 мянган хүн очжээ. Тэгвэл Румын улс Украинаас 450 мянга гаруй дүрвэгчийг хүлээж авсан бол Унгар 260 мянга гаруй, Словак 210 мянга, Молдав улс 90 мянга орчим дүрвэгчийг хүлээн авчээ.

Харин ОХУ Украинаас 140 мянга гаруй, Беларус 1000 гаруй дүрвэгчийг хүлээж авсан байна.

НҮБ-аас мэдээлснээр Украины нөхцөл байдал энэ хэвээр үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд тус улсаас 4 сая орчим хүн дүрвэх аж. Дүрвэгсдийн дийлэнх хувийг эмэгтэйчүүд, хүүхдүүд эзэлж байна.

НҮБ-ын тооцоолсноор Украинд 12 сая хүн дайны улмаас хохирол амсжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үш(107.116.83.5) 2022 оны 03 сарын 17

Орос Украйны хөвгүүд баатарлагаар удаан нэг нэгнээ хороох тусам АНУ Барууны санхүүжилт тэр бум тэрбумаар нэмэгдэх болно !!!!!

0  |  1
Top