Оросын “Нэгдүгээр суваг” телевизийн “Время” мэдээллийн хөтөлбөрийн шууд эфирт дайныг эсэргүүцсэн зурагт хуудастай эмэгтэй орж ирсэн билээ.
“Нэгдүгээр суваг” телевизийн редактороор ажилладаг түүнд захиргааны арга хэмжээ авч, цагдаагийн газар 14 цагийн турш байцаасан. Мөн зөвшөөрөлгүй үйлдэл гаргасан гэж 30 мянган рублиэр торгосон юм.
Тэгвэл шууд эфирт дайныг эсэргүүцсэнээрээ алдаршсан Мария Овсянникова Германы “Der Spiegel” сонинд ярилцлага өгчээ.
Мария ярилцлагадаа “Одоо би Москвад танилындаа нуугдаж байгаа. Байнга тайвшруулах эм ууж байна. Гэр бүлийнхэнтэйгээ харилцаа муудсан. 17 настай хүү маань миний үйлдэлд дургүйцэж, гэр бүлийнхээ амьдралыг сүйрүүлчихлээ гэж хэлсэн” хэмээн ярьжээ.
Түүнд Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон улсдаа орогнол олгох санал тавьсан ч Мария уг саналыг хүлээж авахад бэлэн биш байгаа аж.
Мария Овсянникова Одесст төрсөн бөгөөд долоон настайгаасаа Орост амьдарчээ. Тэрбээр ярилцлагынхаа үеэр Оросын “Нэгдүгээр суваг” телевизийн ажилтнуудын дийлэнх нь дайны эсрэг байгааг хэлсэн байна.
Сэтгэгдэл ( 4 )
yag zuv,ehleed hundersnii daraa bugsuu ugaaj hevshitsgee, daraa ni noiliin tsaasaa zuv hayaj surtsgaaya, tegeed l ahiulaad ariun tsevree saijruuliya
Жинхэнэ эх орноосоо урваёан хулгай байна
Tiin shu
Монголчууд аа, эхлээд хошногоо арчиж сурцгаа, дараа нь дэлхийн асуудлын талаар бодцгоо.