Швейцарын Ерөнхийлөгч Иньяцио Кассис “Манай улс Украины нөхцөл байдлыг зөөлрүүлэх яриа хэлэлцээнд зуучлагч болох, эсвэл хэлэлцээг өөрийн улсдаа хийхэд бэлэн байна” гэж мэдэгдлээ.
Швейцар улс тайзны ард зуучлагчийн үүрэг гүйцэтгэхэд бэлэн байгаа бол Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Орос, Украины яриа хэлэлцээрийн дараа “Уулзаж, ярилцах цаг болжээ” хэмээн дүгнэсэн билээ.
Яриа хэлэлцээрт оролцогч Оросын талын төлөөлөгч нарын тэргүүн, ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский “Украины төвийг сахисан статусын тухай асуудал нь Москва, Киевийн төлөөлөгчдийн хэлэлцээний гол цэгүүдийн нэг юм” гэжээ.
Түүний хэлснээр яриа хэлэлцээнд оролцогчид энэ асуудалд байр сууриа ойртуулсан ч Украиныг цэрэггүйжүүлэх асуудал дээр Москва, Киев хоёр “хаа нэгтээ замын дунд” байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )