ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр Украинд гуравдугаар сарын 21-ний даваа гарагт 19 хүмүүнлэгийн коридор нээжээ.
ОХУ-ын зүгээс Киев, Чернигов, Сумск, Харьков чиглэлд хоногт найман хүмүүнлэгийн коридор нээсэн бол Украины талаас нэмэлтээр 11 маршрутад хүмүүнлэгийн коридор нээсэн байна.
ОХУ-ын батлан хамгаалахын Үндэсний хяналтын төвийн дарга, хурандаа генерал Михаил Мизинцев “Гуравдугаар сарын 21-ний 10:00 цагаас Оросын тал 18 дахь удаагаа хүмүүнлэгийн коридор нээсэн” гэж мэдэгджээ.
Түүний хэлснээр Киев Орос руу чиглэсэн хүмүүнлэгийн коридор нээхийг завшөөрөөгүй байна. Харин нэмэлтээр 11 маршрутыг зарлажээ.
Тэгвэл хэт үндсэрхэг үзэлтнүүдэд бүслэгдсэн байсан Мариуполь хотын нисэх буудал Бүгд найрамдах Донецк ард улсын зэвсэгт хүчний бүрэн хяналтад оржээ.
Сэтгэгдэл ( 0 )