ОХУ-ын цэргийнхэн цэргийн тусгай ажиллагаа явагдаж байгаа Украины мужуудаас иргэдийг аюулгүй гаргаж байгаа аж.
ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд Турк болон Украины 148 иргэнийг Херсон мужаас гаргажээ.
Оросын цэргийн Өмнөд тойргийн алба хаагчид Херсон мужаас ОХУ-ын нутаг дэвсгэр рүү Туркийн 138, Украины 10 иргэнийг аюулгүй хүргэжээ.
Оросын цэргийнхэн цэргийн тусгай ажиллагаа явагдаж байгаа бүс нутгуудаас гарахыг хүссэн хүмүүсийг бүртгэж, аюулгүй гаргах ажлыг зохион байгуулж байгаа юм.
Мөн Мариуполь хотоос хоногт 627 хүнийг нүүлгэн шилжүүлсэн талаар мэдэгдсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )