Оросын цэргүүд Буча хотод иргэдийг буудсан гэх мэдээллийг ҮГҮЙСГЭЛЭЭ

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 04

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш Украины Буча хотод энгийн иргэдийг хүлж байгаад буудан хороосон гэх асуудлаар хараат бус шалгалт явуулахыг уриаллаа.

Тэгвэл ОХУ-ын Батлан хамгаалах яамны зүгээс Буча хотод энгийн иргэдийн гарыг нь хүлээд олноор нь буудан хөнөөсөн гэх мэдээллийг үгүйсгэсэн билээ. Москвагийн зүгээс Буча хотын дарга Анатолий Федорук гуравдугаар сарын 31-нд видеогоор дамжуулан тус хотод ямар ч орос цэргүүд байхгүй гэдгийг хэлснийг сануулсан байна. Хотын дарга мөн энгийн иргэдийг буудаж хороосон явдал болоогүй гэдгийг хэлсэн талаар Оросын зүгээс сануулж байгаа аж.

Киевийн зүгээс гаргаж ирсэн Оросын цэргийнхнийг Буча хотод гэмт хэрэг үйлдсэн гэдгийг гэрчлэх зураг, видео материалууд нь ээлжит өдөөн хатгалга гэж Москвагийн зүгээс мэдэгдсэн юм. ОХУ Буча хотод Украины хэт даврагчдын илт өдөөн хатгалга байгаатай холбоотойгоор өнөөдөр /2022.04.04/ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан хийх хүсэлт тавьсан байна.

Буча хот Оросын цэргийнхний хяналтад байх хугацаанд нэг ч энгийн иргэн ямар нэгэн хүчирхийллийн улмаас гэмтэж бэртээгүй гэдгийг Оросын Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэн билээ. Оросын цэргүүд тус хотыг хянаж байхдаа энгийн иргэдийн хөдөлгөөнийг хориогүй бөгөөд иргэд гар утсаараа харилцаа холбоог чөлөөтэй явуулж байжээ.

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
дэб(64.119.30.39) 2022 оны 04 сарын 05

Энэ ч холоос шидсэн чулуу байхаа

0  |  0
зочин(66.181.181.127) 2022 оны 04 сарын 05

хохолууд өөрсдөө хусаж дээ

0  |  0
emee(202.21.108.211) 2022 оны 04 сарын 05

eruuleer setgedeg hund oilgomjtoi,3 sariin 31 nd orsuud garsan,

0  |  0
Зочин(103.212.117.34) 2022 оны 04 сарын 05

Энэ бол Украины жүжиг гэнэ билээ.

0  |  0
Иргэн(37.165.55.16) 2022 оны 04 сарын 04

Z Тэмдэгтэй танкийг хараад олон машин эргэж зугтаж нэг машины жолооч машинаасаа гараад гараа өргөхөд оросууд шууд буудаж алаад эхнэр хүүхдийг нь ой руу авч орж бгаа иймэрхүү бичлэг нетээр дүүрэн .Аймшигтай

1  |  2
Zochin (109.89.151.254) 2022 оны 04 сарын 04

Emneleg teatr bombogdloo gej gej tsuursan ni bygd xudlaa bolj batlagdsan shyy dee ! Oorsdoo buudaj syitgesenee oros bolgoj yarij bichij ukrain ch byr fake news eer oorsdiigoo delxiid onigoond oruulj duuslaa…

3  |  0
амаа(89.231.48.204) 2022 оны 04 сарын 04

Хөөе монголчуудаа та нар одоо болтол наад оросуудаа итгээд байгаа юумуу.Та нарыг бас зомби болгочихжээ.Одоогоор 440 энгийн иргэн алуулсан байна.Та нар 21 зуунд ,мэдээллийн эрин зуунд байгаа биз дээ.Украйны хэт даврагч гэж юугаа солиороод байгаа муу зомбинууд вэ.. Тэд эх орноо эрх чөлөөгөө хамгаалж орсын ТҮРЭМГИЙЛЭГЧ,АЛАН ХЯДАГЧ нартай эх орноо хамгаалан тулалдан ялалт байгуулж байна.Үнэн бодит байдлыг судал,зөв дүгнэ.МЭДЭЖ байж бич\n

2  |  5
зочин(64.119.17.188) 2022 оны 04 сарын 04

Украйн Барууны орнуудаас дэмжлэг авахын тулд баримтуудыг зохион байгуулалттай хийж байна гэдгийг Донбасст ирсэн барууны сэтгүүлч ойлголоо мэдлээ гэж бичсэн шүү дээ

5  |  1
Шинэ эрин (66.181.161.86) 2022 оны 04 сарын 04

Украины үндэсэрхэг үзэлтнүүдийг ногоонтой нь хамт хурдан тонилго

4  |  0
Иргэн(66.181.161.114) 2022 оны 04 сарын 04

Энгийн иргэд үнэхээр амь үрэгдсэн, энэ тухай зураг бичлэг цацагдаж байгаа зэрэг нь УКРАЙНЫ нацистуудтай холбоотой хэрэг. ОРОСЫН цэрэг хэрэв энгийн иргэдийг хөнөөх байсан бол Укрийн армитай нь нацитуудтай нь цуг бөмбөгдөөд тэгшилчих байсан байх даа. Локигийн хувьд

6  |  0
Худлаа худлаа(192.82.76.233) 2022 оны 04 сарын 04

Анхнаасаа худлаа

5  |  0
Top