Украины хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар Буча хотоос Оросын цэргүүдийг гарсны дараа 400 гаруй хүний цогцос олджээ. Буудуулсан хүмүүсийн заримынх нь гар хүлээстэй, тамлуулсан ул мөртэй байсан аж. Буудуулсан хүмүүс бүгд зэвсэггүй энгийн иргэд байжээ.
Буча хотод амиа алдсан хүмүүсийг оршуулж байгаа бөгөөд тэдний дунд 14 настай хүүхдүүд байсан талаар Украины хэвлэлүүд мэдээлж байгаа юм.
Буча хотын дарга Анатолий Федорукийн мэдэгдсэнээр Оросын цэргүүдийг тус хотоос гарсны дараа хотын гудамж хүмүүсийн цогцосоор дүүрсэн аймшигт дүр зураг үлдсэн байна.
Тэгвэл ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас “Буча хот Оросын цэргүүдийн хяналтад байхад нэг ч энгийн иргэн амиа алдаагүй. Киевийн зүгээс гаргаж ирсэн Оросын цэргийнхэн Буча хотод гэмт хэрэг үйлдсэн гэдгийг гэрчлэх зураг, видео материалууд нь ээлжит өдөөн хатгалга” гэж мэдэгдсэн юм.
ОХУ-ын зүгээс Украины хэт даврагчид Буча хотод хүчирхийлэл үйлдсэн гэж Оросыг өдөөн хатгаж байгаатай холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан зарлах хүсэлт тавьсан билээ.
Сэтгэгдэл ( 4 )
Олон жил ядуу амьдарч байгаад нэг бөөрөө 460,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу?\nРаж эмчтэй холбоо барихаас илүү бөөртэй: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM имэйлээр холбоо барина уу.
Оросууд хэзээ ч буруугаа хүлээдэггүй. Бөмбөрцөгийн талыг эзлэсэн эзлэн түрэмгийлэгчид. Хулмас, архи. Хорвоогоос зайлаасай
baliar hognuud unen bnlda.zz
Z тэмдэгтэй танкийг хараад жижиг тэрэгнүүд зам дээрээсээ буцаж эргэж зугтаж бхад нэг тэрэгний жолооч машинаасаа буугаад гараа өргөхөд шууд оросууд буудаж алаад эхнэр хүүхдийг нь ой руу авч орж бгаа бичлэг бна.