Приднестровьед дэлбэрэлтийн улмаас террорист аюулын УЛААН ТҮВШИН тогтоов

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 27

Молдавын бүс нутаг Приднестровьед өчигдөр /2022.04.26/ гурван удаа дэлбэрэлт болж, 15 хоногийн хугацаатайгаар террорист аюулын улаан түвшин тогтоосон билээ.

Хараат бус шинжээчид Приднестровьед болсон дэлбэрэлтүүдийг Оросын цэрэг, тусгай албаныхны өдөөн хатгалга гэж нэрлэж байгаа аж. Түүнчлэн Украин улс Молдавын бүс нутаг Приднестровьед болсон явдлыг аюулгүй байдлыг хурцатгах гэсэн оролдлого гэж үзэж, сэтгэл түгшиж буйгаа илэрхийлсэн байна.

Приднестровьед болсон дэлбэрэлтүүдийн үеэр хүний амь нас эрсдээгүй, гэмтэж бэртээгүй аж.

Молдавын Аюулгүй байдлын дээд зөвлөлөөс иргэддээ тайван байхыг уриалаад төрийн байгууллагуудад аюулгүй байдлаа чангатгахыг үүрэг болгожээ.

Дэлбэрэлтүүдийн улмаас Приднестровьед тавдугаар сарын 9-нд болох Ялалтын баярын жагсаал цуцлагдсан байна.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Залуус(66.181.161.73) 2022 оны 04 сарын 28

Сайн дэлбэлээд өг Молдавыг 45 оныг мартсан Фашистууд

0  |  0
Зоч(125.142.56.201) 2022 оны 04 сарын 27

За ингээд молдавруу аялдаг хөг өнгөрчээ гэж.энэ дэлхий нэг л хөрвөөх л гээд байна уу да.орос нь ч бай эмэрк нь ч бай дэлхийг талцуулаад яах л гээд байна да

0  |  0
Зочин(59.153.114.93) 2022 оны 04 сарын 28

Бузар оросуудын хийж байгаа хэрэг

1  |  3
Top