Европын 10 орон байгалийн хийн төлбөрөө рублиэр хийх данс нээжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 02

Унгар зэрэг Европын 10 орон Оросоос худалдан авч буй байгалийн хийн төлбөрөө рублиэр хийхийн тулд Оросын банкнуудад данс нээсэн гэж Унгарын Ерөнхий сайдын тамгын газрын дарга Гергей Гуяш мэдэгджээ.

Унгар улс еврогийн данс руугаа төлбөрөө еврогоор шилжүүлж, банк рубль рүү хөрвүүлэн шилжүүлдэг байна. Унгараас гадна Европын есөн улс ийм мөн ийм аргыг хэрэглэж байгаа ч энэ талаар мэдээлэхгүй байна гэж Гуяш онцолжээ.

Тэрбээр эдгээр улс орны эрх баригчид ард иргэддээ болон олон улсын тавцан дээр шударга бус үйлдэл гаргаж байна гээд Европын Холбооноос ОХУ-ын эсрэг тавьсан хориг арга хэмжээнд байгалийн хийн төлбөрийг рублиэр хийхийг хориглосон заалт байхгүй гэж онцолжээ. Энэ асуудал улс, компани хооронд байгуулсан иргэний эрх зүйн гэрээгээр зохицуулагддаг гэж тодруулсан байна.

Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сиярто мөн Европын зарим байгалийн хийн компаниуд төлбөр тооцоогоо рублиэр хийх Москвагийн нөхцөлийг зөвшөөрсөн ч энэ талаар мэдээлэхгүй байна гэж мэдэгдэж байв.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (194.12.36.220) 2022 оны 09 сарын 16

Манайх ч мөн ялгаагүй адилхан Рублиэр хийх хэрэгтэй. Манайх шиг хөгжил муутай яадуу буурай орон . Төр засаг нь ямар ч бодлоггүй юмнд Улсын мөнгийг үрэн таран хийдэг

1  |  0
Зочин (192.82.78.251) 2022 оны 05 сарын 03

Оросууд манай талд саналаа тавьсан шдээ харин монголын тал хойрго хандаад байгаа шүү

0  |  0
zochin (103.57.92.123) 2022 оны 05 сарын 03

zuv shuu. dainiig devergeed baihgui heleltseeriin shireend siigaad oilgoltsood delhii niiteer enh taivan nairamdaltai baimaar bna. ukrainii jujigchin delhiig zahirah geed bgaa um u daa.

0  |  0
Зочин(202.179.21.241) 2022 оны 09 сарын 16

Манайх Монгол улс. Рублээр гэрээгээ ХИЙГЭЭЧ ЭЭ. Хамгийн хямдаар шатахуунаа авна. . Ард түмэнээ бодоо. .

5  |  1
яах юм бэ(202.126.88.163) 2022 оны 05 сарын 03

яа ч чалахгүй л бга биз ээ?

3  |  1
Top