Финланд, Швед НАТО-д элссэнээр Киевийг дэмжиж буй Польш болон Балтын тэнгисийн орнуудыг эрсдэлд оруулж, хурцадмал байдал гүнзгийрч, улмаар эдгээр улсад Украины хямрал тэлж болзошгүй гэж Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн улс төр судлаач Люй Шян үзэж байна.
Финланд, Швед НАТО-д элсэх нь үнэн хэрэгтээ хэлбэр төдий юм. Учир нь тус хоёр улс Умард Атлантын эвсэлтэй нягт хамтарч ажилласаар ирсэн. Гэсэн хэдий ч Финланд, Швед нь тус байгууллагад албан ёсоор элссэнээр НАТО-гийн зэвсэг нийлүүлэлтийн гол дамжуулах цэг болсон Польш улсад Украины хямрал шилжих аюул нүүрлэнэ гэж шинжээч үзэж байна.
Тэрбээр Балтын орнууд мөн ийм эрсдэлтэй нүүр тулна гэж таамаглаж байна. Ялангуяа сүүлийн үед Оросыг идэвхтэй шүүмжилж байгаа Литв улс. ОХУ Украин дахь хямралыг НАТО-г сөрөх хэрэгсэл болгон ашиглаж болзошгүй. Ингэхдээ Скандинавын орнуудад Оростой шууд мөргөлдөөнд орох магадлал харьцангуй бага байна. Балтын орнуудын эрх баригчдын Москвагийн талаар хийж буй хурц мэдэгдлүүдийн хариуд Москва сөрсөн арга хэмжээ авч болзошгүй гэж шинжээч онцолжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Хятад, оросын шинжээчдэд хэн ч итгэхгүй, гайтай орос дайнаа зогсоогоосой
3-р Дайн гаргах нь гарцаагүй болоод байна. Бурхан минь
Hun torolhtonii zanalt daisan Amerikiin imperalizm .Germanii natsishm buyu NATO yum. Baltiin ornuud bol ene 2 iin shavshruunii ugaadasnii golognuud .Shved Finland 2 tseejnii ugaadasnii golog boloh geegui yum bolbolih heregtei .uurlasan Oros baavgaig sharduulval yamar ayul bolohiig tosooloh heregtei.