Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаарх Хянан шалгах түр хорооны хуралдаан боллоо.
Хуралдаанаар Хөгжлийн банкны удирдлага болон Улсын Ерөнхий прокурорын мэдээллийг сонсоод, түр хорооны ажлын төлөвлөгөөг хэлэлцэж батлав. Хянан шалгах түр хороо 11 гишүүний бүрэлдэхүүнтэй. Үүнд Д.Батлут, Э.Батшугар, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар, Ц.Мөнхцэцэг,Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр, Ж.Батсуурь, Н.Ганибал, Т.Доржханд нар багтсан.
Энэ үеэр прокурорын байгууллагаас тус банктай холбоотой найман албан тушаалтныг цагдан хорьж, шалгаж байгаа тухай мэдээлэл өгөв.
Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Ариунболд “Одоогоор мөрдөх байгууллагаас прокурорын байгууллагад цагдан хорих санал оруулж ирээгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Хөгжлийн Банкны албан тушаалтнууд болон зээл авсан аж ахуйн нэгжийн ажилтнуудаас цагдан хорих үндэслэл гарч ирэхийг үгүйсгэхгүй” гэлээ.
Сэтгэгдэл ( 4 )
Хорино шүү дээ. Эрх мэдэлтэнийхээ Золиосонд нь явах нь Явна л биз.
Цаазын тавцан руу туугдацгаана. Тэр болтол баярхцгаагаад байж л бай.
Зүгээр нэг цагдан хорих биш ял оноож яагаад Монгол улсын хөрөнгө санхүүд дайсагнасан үйл ажиллагааг нь тодруулж ял оноох хэрэгтэй. Бас завшсан хөрөнгөө буцааж байранд нь авах ёстой. Хэн нэгэн этгээд Монголын ард түмний хөрөнгө мөнгийг санааныхаа зоргоор завшаад сууж байх ёсгүй. Аливаа гэмт үйлдэл нэхэл хатуутай шиытгэлтэй. Өөрсөддөө зориулсан хуулиар ялгүй өнгөрнө гэж бодож байгаа бүх хулгайчуудад нэг зүйлийг сануулахад 2 р дайны төгсгөлд нацистуудыг Нюрнбергт яллаж дүүжлэн хороох ял оноосонтой адил ялтан гэж өөрсдийгөө тооцоорой. Одоохондоо та нартай хийх дайн эхлээгүй байна. Нэг өглөө л ца
Улсын эрх ашгийг бодохгүй өөрсдөө нэр холбогдох болохоороо манай танай нам нтр гэж бултах, хамгаалах аргаа сүвэгчилдэг бололтой дог. Шударгын царай гаргаж сайхан үгээр хуураад хөшигний ард орохоороо иддэг луйварддаг нь хэвээрээ байх бололтой. Энэ олон жил яриахаас цаашгүй яаж ийж байгаад төсөл мөсөлд оруулж зарцуулсан нэр зүүх, тендэр г.м төдийгөөр зарим нь замхруулдаг нь нууц биш болсон. Ард түмэн мэддэг болчихсон та бүхний сонорт хүргэдэг, ярьдаг бичдэг, шүүмжилдэг ч хариуцлага тооцдоггүй чимээгүй болчихдог нь харамсалтай.