Украинд амиа алдсан цэргийг хүндэтгэж, "Баатрын ширээ" бий болгов

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 18

Бүгд Найрамдах Чуваш улсад Украин дахь тусгай ажиллагааны үеэр амиа алдсан цэргүүдийн алдрыг хүндэтгэх “Баатрын ширээ” гэх төсөл хэрэгжиж эхэлжээ.

Уг төслийн арга хэмжээ Каракла тосгоны дунд сургуульд болж, тус тосгоны уугуул Кирилл Александровын алдрыг хүндэтгэсэн байна. Баатрын ширээнд түүний ээж болон эмээ суужээ.

23 настай Кирилл Александров Агаарын десантын цэрэгт гэрээгээр алба хааж байгаад гуравдугаар сарын 9-нд Киевийн ойролцоох Гостомель хот дахь цэргийн нисэх онгоцны буудал руу дайрах үеэр амиа алджээ.

Каракла тосгоны удирдлагууд “Кирилл Александров эх орноо, ах дүү Украины ард түмнийг Киев дэх нацистыг дэмжигч дэглэмээс хамгаалж яваад амиа өглөө” хэмээн онцолсон байна.

“Баатрын ширээ” эх оронч төсөл нь ОХУ-д идэвхтэй хэрэгжиж байгаа юм. Төслийн дагуу дайнд амиа алдсан цэргүүдийн намтар, гавьяа шагналын мэдээллийг цуглуулж, баатрын ширээнд байрлуулна. Энэ нь хүмүүст эх оронч үзэл, эр цэргүүдийн алтан амиа өргөсөн түүхийг сануулах аж.

Баатрын ширээнд анх удаагаа тавдугаар ангийн сурагч суух гэнэ.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.10.23.123) 2022 оны 05 сарын 23

BITGII ZUGEER YON YON GEED HUJAA YANKAN SHIG TSARAILAAD BAI

0  |  0
зочин(124.158.64.16) 2022 оны 05 сарын 23

олон цэрэг үхэхийг зөвшөөрсөн,зөгнөсөн бузрын ширээ байна. бага ястнуудаа дайнд явуулж алуулаад гэрт нь ширээ засаж тохуурхаж байх гэдэг туйлын харамсалтай оросуудын хүн чанарыг бүрэн харуулж байнадаа.Үхээгүй байгаа цэрэгт бас зориулан урьдчилан бэлтгэжээ.үхэх нь гарцаагүй бололтой

0  |  0
Монгол адуучин(202.55.188.89) 2022 оны 05 сарын 21

Ганц олдох амь амьдралаа залуу сайхан насаа хуучин халтар орос ширээгээр солир гоёуу тэ?

1  |  0
Ооо(202.126.90.140) 2022 оны 05 сарын 21

Балай улс шүү орос гж. Хүний газарлуу дайрчаад

1  |  0
Ukraine(103.14.36.250) 2022 оны 05 сарын 21

Deeremchin Orkiin shiree gevel zohino!!!!

1  |  0
Jiji(66.181.161.53) 2022 оны 05 сарын 20

Orosuudaas busad uls undesten bugd fashistuud uu?

4  |  0
Эгэл цэрэг(202.131.227.42) 2022 оны 05 сарын 21

Сайхан бахархал...Орох орон ,оочих аягагүй хулгайчууд ойлгохгүй...

5  |  4
Зочин(202.126.88.155) 2022 оны 05 сарын 21

тархийг бол нам угаана биз

9  |  2
Top