Дорнод аймгийн Матад, Халх гол гэх хоёр ч сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Петрочайна Дачин тамсаг"-тай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний талаар ТВ8 телевизийн "Эрэл" сурвалжлагын хамт олон цуврал нэвтрүүлгийг бэлтгэн хүргэсэн.
Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар дээрх асуудлыг хөндөж, хэлэлцсэн байдаг. Хуралдаанаас БНХАУ-тай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэх Ажлын хэсгийг байгуулахаар тогтсон талаар мэдээлсэн билээ.
Тэгвэл өнөөдрийн /2022.05.18/ УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Тамсагбулагийн сав газрын Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайд үйл ажиллагаагаа явуулж байгаа “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ний үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонсох юм.
Гэвч байнгын хороо дээрх мэдээллийг эхлээд нээлттэй сонсож эхэлсэн ч удалгүй ХААЛТТАЙ сонсох шийдвэрийг гаргаж, хаалттай хуралдахаар боллоо.
Мэдээллийг хаалттай сонсох саналыг УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн гаргаж, байнгын хорооны дарга Б.Баттөмөр нар дэмжжээ.
Бүрэлдэхүүн
Сэтгэгдэл ( 2 )
С.Ганбаатарыг оруулаачээ наад бүрэлдхүүндээ
Туйлын хангалтгүй байна. Баттөмөр гишүүн хаалттай хэлэлцэх гэж байгаа бол үндэслэлээ гаргаж хэлэх хэрэгтэй. Ийм ийм учир шалтгааны улмаас хуулийн ийм ийм зүйл заалтыг үндэслэж гэж. Түүнээс УИХ цөөхөн хэдэн гишүүн хаалттай хуралдана гэхээр хаалттай хуралддаг нээлттэй хуралдана гэхээр нээлттэй хуралдана гэж байж боломгүй. Хаалттай юм болгон хардлага дагуулдаг, хулгай байдаг гэдгийг санахад илүүдэхгүй болов уу.