Турк Финланд, Шведийн өргөдлийг “F-35” сөнөөгч онгоцоор дэмжинэ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 18

Турк улс Швед, Финландыг НАТО-д элсүүлэхийг дэмжсэний төлөө хамгийн сүүлийн үеийн “F-35” сөнөөгч онгоц нийлүүлэх хөтөлбөрт оруулж, АНУ-аас тавьсан Оросын “С-400” агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем худалдан авах хоригийг цуцлахыг шаардаж байна гэж Блүмберг агентлаг эх сурвалж дурдан мэдээлжээ.

АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Нед Прайс Турк улс Финланд, Шведийн НАТО-д элсэх өргөдлийг дэмжихэд ямар нэгэн тодорхой  болзол тавиагүй гэж өмнө нь мэдэгдэж байсан билээ.

Турк Оросоос “С-400” системийн худалдан авсны төлөө хамгийн сүүлийн үеийн “F-35” сөнөөгч онгоц нийлүүлэх хөтөлбөрөөс хасагдаж байсан билээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд Турк нь АНУ-аас олон арван сөнөөгч онгоц болон тус улсад байгаа энэ төрлийн сөнөөгч онгоцнуудыг шинэчлэх тоног төхөөрөмж авах сонирхолтой байна гэж Блүмберг агентлаг тодруулжээ. Үүнээс гадна Анкара Финланд, Шведийн зүгээс Туркийн эсрэг тавьсан зэвсгийн экспортын хоригийг цуцалж, тус хоёр улсаас Курдистаны Хөдөлмөрийн нам болон түүнтэй холбоотой байгууллагуудыг ил тод буруутгахыг шаардаж байна.

Эдгээр болзлыг биелүүлэхээс нааш Анкара Финланд, Шведийн НАТО-д элсэх өргөдлийг хүлээн авахгүй гэж эх сурвалж онцолжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чойжоо(124.158.69.91) 2022 оны 06 сарын 16

С-400 -г худалдан авах хоригийг цуцлуулах,Ф-35 сөнөөгч олныг /хэдийг/авах сонирхолдоо Эрдоган хүрэх болмжтой.Турк НАТО-н гишүүн хүчтэй зэвсэгтэй болох нь АНУ-н сонирхолд нийцнэ.Одоо ОХУ-д ашигтай наймаа учир хориг тавьсан.Миний мэдээлэл үздэг болсноос хойш буюу 60 гаруй жилд АНУ дандаа хүчтэй зэвсэг туршсан, зэвсгийн наймаа,дайн,хориг гэсэн”тун хэцүү”асуудлаар Ерөнхийлөгчид тувт занимаются что за люди эти амерканцы,не могут жить без войны.Хирошима,Нагасаки,Корея,Вьетнам,Панам,Югослав,Ирак,Сирия,Ливия народы этих стран пострадали погибли,города в руйнах остались от бомбёжек США.Сейчас Украйна.

0  |  0
Zochin(202.9.47.13) 2022 оны 05 сарын 20

Turkuud ene ih zevseg avaad bgaa ni uuriin gesen bodoltoi.uhaalag.hen negniig dagaj daldagnahgui.hereg bolbol NATO tai ch tulaldahaas aihgui.gishuun gej erhsheeld ni orohgui gedgee notloj bna daa.Tusgaar uls iim l baih yostoi.

0  |  0
Зочин(122.201.31.44) 2022 оны 05 сарын 20

Барьцаалан шантаажилж хоригоо цуцлуулна гэж энэ дээ энэ халзанд их учир бгаа шүү

0  |  0
Зочин(202.126.90.32) 2022 оны 05 сарын 19

Жинхэнэ наймаа хийнэ гэж энэ дээ. Америкууд Туркад ф35 нийлүүлнэ гэж баахан мөнгийг нь авчаад юу ч өгөөгүй 5 жил болж бгаа.

0  |  0
Top