Дэлхийн банк Украинд 1.49 тэрбум ам.долларын тусламж үзүүлнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 08

Дэлхийн банк Украины талд 1.49 тэрбум ам.долларын нэмэлт санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр баталжээ.

Энэхүү тусламжийг “Украины засаг захиргааны чадавхийн найдвартай байдлыг хангах төсвийн зардал”-ын хүрээнд үзүүлэхээр болсон талаар Дэлхийн банкны албан ёсны сайтад мэдээлжээ.

1.49 тэрбум ам.доллар нь Украинд үзүүлэх 4 тэрбум ам.долларын санхүүгийн тусламжийн хэсэг нь юм.

Дэлхийн банкны Ерөнхийлөгч Дэвид Малпасс “Дэлхийн банкны групп Украинд болон тус улсын ард түмэнд байнгын дэмжлэг үзүүлнэ” гэсэн байна.

Дэлхийн банкны удирдлагын зүгээс мөн нэмэлт санхүүжилт олгох зорилгоор Украины талд тусламж үзүүлж буй хандивлагч орнуудтай хамтран ажиллаж байгааг хэлжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зэвсэгээ л авна бизд(66.181.161.64) 2022 оны 06 сарын 08

Зэвсэгээ л авна биз

0  |  0
Top