Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин техникийн хувьд Орост ялагдаж байгаа тул давших чадваргүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн тухай “Financial Times” хэвлэл мэдээлжээ.
Өнгөрсөн тавдугаар сард Украины Ерөнхийлөгчийн зөвлөх Алексей Арестович тус улс өрнөдөөс шаардлагатай зэвсэглэл авсан тохиолдолд долоодугаар сарын эхээр давшилтаа эхлүүлэх боломжтой гэж мэдэгдэж байв.
Их Британийн “Financial Times” сониноос зохион байгуулсан цахим уулзалтын үеэр В.Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ дахин мэдэгджээ. Тэрбээр ялалтыг тулааны талбарт байгуулах ёстой гээд өрнөдөд хандан Украинд цэрэг, зэвсгийн дэмжлэг үзүүлэхийг дахин уриалсан байна.
“Страна.ua” хэвлэлд өгсөн ярилцлагадаа Зеленский Украин ирэх халаалтын улиралд бэлтгэх ажлын хүрээнд байгалийн хий, нүүрсний экспортоос татгалзана гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 1 )
Har tanhichin jvjegchin Hairan saihan Oros ba Ukeran hvmvvsiig hayadallaa daa.ANU ulsiin tsevsegiin ter bumtanguudiin huld ashig honchoond hog novosh bologovoo ulsaa.ANU iin vgend orvol yadagiig delhii dayaraa harlla doloriin bool pashizam yadagiig harllaa.Pashizan nionazezam vvrd munhuj baih shigee.Mongoliin ardchilagchid ANU iin vgend orj Zorigiigoo alsan doloriin avilagchid odoo udruus udur amin temtsej bna.2 Namiin tonuulj doloriin avilagchid muhuh tsag ni irjee.