АНУ-ын Төрийн департамент Украинд олзлогдсон америк цэргүүдийн зураг жинхэнэ эсэхийг шалгаж байгаа талаар уг цэргүүдийн нэгийнх нь ээж мэдээлжээ.
Тус зураг дээр байгаа АНУ-ын хоёр иргэний нэгийнх нь ээж болох Банни Дрюке “Төрийн департамент уг зургийг шалгах тал дээр шаргуу ажиллаж байгаа. Бид итгэж байна” хэмээн ярьсан байна.
Америк цэргийн ээжийн харсан уг зураг дээр хоёр америк хүнийг ачааны машинаар авч явж байгаа нь гарсан байгаа аж.
Их Британийн “The Telegraph” сонин эх сурвалж дээр үндэслэн мэдээлэхдээ “Украин дахь цэргийн ажиллагаанд оролцож байсан АНУ-ын Зэвсэгт хүчний алба хаагч асан хоёр залуу Харьков орчимд олзлогдсон” гэсэн байна.
Тус хэвлэлд мэдээлснээр америк цэргүүд нь сайн дураар байлдааны ажиллагаанд оролцсон 39 настай Александр Дрюке, 27 настай Энди Хьюн нар аж.
Сэтгэгдэл ( 4 )
Эзлэн түрэмгийлэгч фашистууд сөнөх тавилантай.
Dainiig demjigch ANUiin tseregvvdiig shuud vg duugvi ustagah heregtei.Bolohgvi bol alalhuudad belgelchih.
Шууд цаазлах хэрэгтэй. Бусдад нь сургамж болно.
shalgaad yah be dee.odoo shvvh hural bolj vheh ylaa aban daa. holsonii aluurchidad tiim