Хятад улс Украин дахь мөргөлдөөнийг даамжруулахын эсрэг байна

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 17

Хятад улс Украин дахь мөргөлдөөнийг даамжруулахад хүргэж болзошгүй зүйлсийн эсрэг байгаагаа илэрхийллээ.

Энэ талаар АНУ-д суугаа БНХАУ-ын Элчин сайдын яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Лю Пэнъю мэдэгджээ. Тэрбээр “Хятад улс нөхцөл байдлыг хурцатгахад хүргэж болзошгүй, гал дээр тос нэмэхэд чиглэсэн үйлдлүүдийг эсэргүүцэж байгаа” гэсэн байна.

Түүний хэлснээр БНХАУ Украинд хүнс, хүүхдийн хоол, унтлагын гудас, хөнжил зэрэг ачаа тээш хүргэж байгаа аж.

БНХАУ-ын Элчин сайдын яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга мөн энэ зуур АНУ Украинд зэвсэг нийлүүлж байгааг онцолсон байна.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар ярихдаа холбогдох талууд Украины хямралыг зохих ёсоор шийдвэрлэхийн төлөө ажиллах ёстойг хэлсэн билээ.

Ши Жиньпин мөн Хятад улс энэ нөхцөл байдалд бүтээлч үүрэг гүйцэтгэсээр байхад бэлэн байгааг хэлжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top