Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Украины нийслэл Киев хотод дахин гэнэтийн айлчлал хийлээ.
Тэрбээр энэ үеэрээ Украинд үзүүлэх зэвсгийн тусламжаа үргэлжлүүлэхээ амлажээ. Мөн орчин үеийн зэвсэг техник эзэмшүүлэх сургалтын хөтөлбөр шинээр хэрэгжүүлнэ гэсэн байна.
Их Британийн Ерөнхий сайд “Бид танайд хэрэгтэй стратегийн тэсвэр тэвчээрийг бүрдүүлэхэд хамтран ажиллах болно” гэжээ.
Дээрх хөтөлбөрийн дагуу Их Британи 120 хоног тутамд Украины 10 мянга хүртэлх тооны цэргийг гадаадад сургаж бэлтгэх аж. Сургалтыг Зүүн Европын холбоотон орнуудын нутаг дэвсгэрт явуулна гэсэн урьдчилсан таамаг байгаа юм.
Борис Жонсоны Украинд хийсэн айлчлалтай зэрэгцэн Европын Холбооны гүйцэтгэх дээд байгууллага Украинд тус холбооны гишүүний горилогчийн статусыг олгохыг дэмжих шийдвэр гаргасан байна.
Сэтгэгдэл ( 2 )
Ихбритан польш 2 ыг эхлээд аль нэгий нь бүрэн устгавал таарна\n
Орос ах нар Английг газрын хөрснөөс арч