Д.Рэгдэлд Оросын ШУА-ийн Алс Дорнодын салбарын “Хүндэт доктор” цол олгов

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 06 сарын 28

Оросын ШУА-ийн Алс Дорнодын салбарын дарга, Оросын ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич В. И. Сергиенко тэргүүтэй төлөөлөгчид монголд айлчилж байна.

Эдгээр төлөөлөгчид өнөөдөр ШУА-д зочилж хоёр орны шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны талаар ярилцаж, ШУА-ийн зарим хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.

Оросын ШУА-ийн Алс Дорнодын салбар нь ШУА-ийн харьяа хүрээлэнгүүд тэр дундаа нийгэм, хүмүүнлэгийн салбарт түлхүү хамтын ажиллагаатай явж иржээ. Цаашдаа хүрээгээ тэлж байгалийн ухааны салбарт ч хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгийг талууд  ярилцаж ойрын үед судалгааны чиглэлээ  илүү тодорхой болгохоор тохиролцлоо.  

Академич В. И. Сергиенко тэргүүтэй төлөөлөгчид монголд айлчлах үеэрээ ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэлд  Оросын ШУА-ийн Алс Дорнодын салбарын “Хүндэт доктор” цолыг олгохоор иржээ.

 

Энэхүү “Хүндэт доктор” цол гардуулах ёслолын үеэр академич В. И. Сергиенко ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэлийг Оросын ШУА-ийн гадаад гишүүнээр сонгогдсонд баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлж, улмаар Оросын ШУА-ийн Алс, Дорнодын салбарын “Хүндэт доктор” цол олгож, мөн  Оросын ШУА-ийн Алс Дорнодын салбарын академич В.А.Комаровагийн нэрэмжит “Хүндэт медаль”-аар   шагнав.

 

 

 Энэхүү шагналыг хоёр улсын  шинжлэх ухааны хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлж олгож байгаа юм.

ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл:  Дэлхийн нэр хүндтэй эрдэмтдэд олгодог дээрх шагналыг хүртэж байгаадаа талархал илэрхийлээд “Хоёр орны  хамтарсан эрдэм шинжилгээний ажилд оюутан цагаасаа эхэлж өнөөгийн ШУА-ийн ерөнхийлөгч хүртэлх бүхий л цаг хугацаанд хамтран ажиллаж, оролцож иржээ.  ШУА-ийн ерөнхийлөгчийн хувьд хоёр  орны шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын хамтын ажиллагааг бүх талаар дэмжиж ирсэн, ирээдүйд ч дэмжих болно. Оросын ШУА-ийн Алс Дорнодын салбартай ШУА олон жилийн хамтын ажиллагааны түүхтэй. Энэхүү  хамтын ажиллагаандаа бид их ач холбогдол өгдөг” хэмээн  онцолсон юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зоч(192.82.74.49) 2022 оны 06 сарын 28

Эх орондоо хэрэгтэй юм хий өвгөчүүд ээ худлаа цаасан малгай өмсөж байхаар

0  |  1
чимэддорж(124.158.64.194) 2022 оны 06 сарын 28

ОХУ-нШУА-н Алс Дорнодын салбарын Байгалийн нөөцийн ашиглалтын хүрээлэнтэй Монголын ШУА-н Геоэкологи-газарзүйн хүрээлэн,Монголын ХААИС,МААЭШ-ний хүрээлэнгүүд хамтран экологийн судалгааг олон жил гүйцэтгэж жил бүр Улан-Үд,УБ-т хуралдан ажлаа дүгнэдэг уламжлал тогтсон билээ Энэ ажилд онцгой идэвхитэй үр бүтээлтэй ажилладаг ОХУ-нШУА-н сурвалжлагч гишүүн Ёндон Жамъянович Гармаевыг Монголын ШУА-н гадаад гишүүн болгох нь зөв болно гэж хамтран ажилладаг эрдэмтэд бид нэг бус ярилцаж санал дэвшүүлэхээр тохиролцсон юм.

1  |  0
Top