Ли Сиен Лүн: Абэг буудуулсныг мэдээд би маш их цочирдсон

2022 оны 07 сарын 08

Ли Сиен Шинзо Абэгийн хамт. 2022 оны тавдугаар сар, Токио.

Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэг өнөөдөр /2022.07.08/ 11:30 цагийн үед Нара хотод сонгуулийн сурталчилгааны ажилд оролцон, үг хэлж байх үеэр нь гэмтэтгээд буудаж, шархдуулсан. Энэ явдалтай холбогдуулан Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн /Lee Hsien Loong/ сэтгэгдлээ өөрийн цахим хуудсаараа хуваалцлаа.


Тэрээр "Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог өнөөдөр өглөө буудуулсныг мэдээд би маш их цочирдсон. Энэ бол утгагүй хүчирхийллийн үйлдэл юм. Ноён Абэгийн биеийн байдал хүнд байгаа бөгөөд эмч нар түүнийг аврахаар ажиллаж байна. Ноён Абэ бол Сингапурын сайн найз. Би өнгөрсөн тавдугаар сард Токиод зочлохдоо түүнийг үдийн хоолонд урьсан юм. Миний залбирал, сэтгэл зүрх ноён Абэ болон түүний гэр бүлийнхэнтэй хамт байх болно" гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top