"Хурд" хорооллын дээврээс төмөр хуурч, машин дээр унажээ 

Админ | Zindaa.mn
2022 оны 07 сарын 22

Хан-Уул дүүргийн 15-р хороо, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн урд талын Рапид харш хороолол буюу олны хэлж заншснаар "Хурд" хорооллын 28-р байрны дээврийн нимгэн төмөр өчигдөр /2022.07.21/ оройны 20.00 цагийн орчимд унасан байна. Ингэхдээ 28-р байрны зогсоолд байрлуулсан хар өнгийн Приус, цагаан өнгийн Вангуард маркын авто машин дээр унаж, багагүй хохирол учруулжээ. 

Өчигдөр орой харьяа дүүргийн замын цагдаа нар ирж, хохирлын хэмжээг тогтоосон байна. Хэдийгээр хүн бэртэж гэмтсэн тохиолдол гараагүй ч гэсэн өртөх магадлал өндөр байлаа. Учир нь төмөр унасан байрны 1-р давхарт хүнсний дэлгүүр байрладаг ажээ. 

Үүнтэй ижил төстэй үйл явдал сүүлийн 3 жил дараалан Хурд хороололд болж байна. Өнгөрсөн жилийн хавар хүүхдийн тоглоомын талбай руу 12 давхараас тагтны хаалт хагарч, унасан тохиолдол гарч байсан билээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(192.82.68.13) 2022 оны 07 сарын 23

Дээврийн төмөр унах аюултай орчин гэсэн аэхааруулга бичиж тавиачээ Хурдынхан !!!

0  |  0
Top