АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтон Америкийн удирдагч Жо Байдены гадаад бодлого дахь шийдвэргүй байдал нь Киевийн эрх баригчдад асуудал дагуулж байна гэж үзэж буйгаа илэрхийллээ.
Тэрбээр “19FortyFive” сэтгүүлд бичсэн нийтлэлдээ “Оросын тусгай ажиллагаа үргэлжилсээр байвал, Европын зарим улсууд, ялангуяа Герман, Франц улс шийдэмгий бус байдлаа харуулвал Украинд сайнаар нөлөөлөхгүй” гэж өгүүлжээ.
Жон Болтоны хэлснээр, Жо Байден Хятад, Оростой харилцах харилцаанд сул байдлаа удаа дараа харуулсан нь АНУ-ын дэлхийн тавцан дахь нэр хүндийг унагаасан байна.
Үүний өмнө нь геополитикийн шинжээч Фрэнсис Семпа “American Spectator” сэтгүүлд нийтэлсэн нийтлэлдээ “Жо Байден Хятадын удирдагч Ши Жинпинтэй утсаар ярихдаа сул дорой байдлыг харуулсан” гэж бичсэн байсан билээ.
АНУ-ын Төрийн департаментын мэдээлснээр, Жо Байден, Ши Жинпин нар утсаар ярихдаа Вашингтон, Бээжингийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Украин дахь Оросын тусгай ажиллагаа, Тайванийг тойрсон нөхцөл байдал зэрэг гурван багц асуудлыг хэлэлцсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )