ОХУ Украины цөмийн аюулгүй байдалд хохирол учруулсан гэх мэдээллийг НЯЦААВ

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 04

ОХУ-ын Гадаад хэргийн яамны Зэвсэг дэлгэрүүлэхгүй байх, зэвсгийг хянах газрын дэд захирал Игорь Вишневецкий “Украин дахь Оросын анги нэгтгэлүүдийн үйлдэл нь атомын цахилгаан станцын аюулгүй байдалд хохирол учруулахгүй” гэж мэдэгдэв.

Тэрбээр Украин дахь цөмийн байгууламжийн эргэн тойрон дахь нөхцөл байдалд санаа зовниж буйгаа илэрхийлсэн зарим төлөөлөгчийн мэдэгдлийг дурджээ. Уг дипломатчидийн үзэж байгаагаар санаа зовних болсон шалтгаан нь Оросын цэргийнхэн цөмийн байгууламжийн ойролцоо, ялангуяа Чернобыль, Запорожье атомын цахилгаан станцуудын тухай асуудал юм.

Тэгвэл ОХУ-ын Гадаад хэргийн яамны Зэвсэг дэлгэрүүлэхгүй байх, зэвсгийг хянах газрын дэд захирал Игорь Вишневецкий “Манай зэвсэгт хүчний үйл ажиллагаа Украины цөмийн аюулгүй байдалд ямар ч байдлаар хохирол учруулахгүй” гэлээ.

Тэрбээр эдгээр байгууламжийг Оросын цэргийнхэн хамгаалах зорилго нь Украины үндсэрхэг үзэлт бүлэглэлүүд болон гадаадын хөлсний цэргүүд цөмийн өдөөн хатгалга зохион байгуулахад ашиглахаас урьдчилан сэргийлэх явдал гэдгийг онцолжээ.

Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн ерөнхий захирал Рафаэль Гросси тус агентлаг Украины цөмийн байгууламжийн аюулгүй байдлыг хангах механизмын талаар Орос, Украинтай тохиролцсон гэж мэдэгдсэн билээ.

НҮБ-д суугаа ОХУ-ын Байнгын төлөөлөгчийн газар Украины атомын цахилгаан станцуудад цөмийн өдөөн хатгалга гарах эрсдэл байсаар байгааг анхааруулсан юм.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(192.82.78.176) 2022 оны 08 сарын 04

ОХУ Монголын их өрийг хүчингүй болгож, монголчуудын бэлэнчлэх сэтгэлгээг улам нэмэгдүүлсэн. ОХУ Монголд тусалж ирсэн агуу гүрэн.

0  |  0
ЗОЧИН(122.201.22.92) 2022 оны 08 сарын 04

ОРОС ПУТЛЕРЫН СУРТАЛ УХУУЛГАД ИТГЭДЭГ НЬ УЛАМ ЦӨӨРСӨӨР ХОЙД СО , МОНГОЛ ХОЁР Л ҮЛДЭХ ШИВ!!!

0  |  2
Top