Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, холбогдох албаны хүмүүс Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжиж буй зарим тохижилт, бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгаж, өчигдөр /2022.08.13/ газар дээр нь ажиллалаа.
Тодруулбал, албаныхан Бага тойруу, Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Ж.Самбуугийн гудамж, Нэгдсэн үндэстний гудамжинд явган, дугуйн зам шинээр барих болон засвар шинэчлэлт, Жамъяан гүний гудамжны явган, дугуйн зам шинээр барих болон засвар шинэчлэлт / ICC TOWER /, Чингисийн өргөн чөлөөний дагуу Төв шуудангийн уулзвараас 120 мянгатын уулзвар хүртэлх хэсэгт явган, дугуйн зам шинээр барих болон засвар, шинэчлэлт зэрэг газрын бүтээн байгуулалттай танилцсан юм.
Энэ жил нийслэлийн хэмжээнд 13 байршилд явган хүний зам шинэчлэн засварлаж байна. Эдгээр замууд нь хүн амын нягтаршил, түгжрэл, зорчилт ихтэй авто замууд байгаа юм. Түүнчлэн эдгээр байршилд явган хүн зорчих боломж хомс, явган хүний зам нь эвдэрч гэмтсэн, хэт нарийн байгаагаас авто замд улам ачаалал үүсгэж байна гэж үзсэн. Тиймээс дээрх байршлуудад явган болон дугуйн замыг тохижуулан шинэчилж байгаа юм. Явган хүний замыг хамгийн багадаа 2.5-3 метр, өргөн хэсэгтээ 5-7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байгаа. Жамъян гүний гудамжаас Баянзүрхийн 26 дугаар хороо хүртэл явган хүний зам шинээр тавьж байна. Их сургуулийн гудамжинд гэхэд явган хүний зам 3 метр боловч барилгын түр хашаа шахаж орж ирснээс болж хүмүүс алхахад хүндрэлтэй байсан. Тэгвэл энэ замыг л гэхэд 4.5-6.5 метр өргөн болгож байна.
Явган болон дугуйн замыг олон улсын түвшинд хүргэх хотын бодлогыг дэмжиж, тохижилтыг иж бүрэн гүйцэтгэж буй аж ахуйн нэгжүүдэд талархаж байгаагаа Нийслэлийн Засаг дарга илэрхийлсэн юм. Улаанбаатар хотын Бага тойрууд ажлын байр, хүмүүсийн төвлөрөл их байгаагаас түгжрэлийн гол шалтгаан үүддэг нь судалгаагаар батлагдсан. Тиймээс Бага тойрууд явган замыг шинэчлэх шаардлага тулгараад буй юм. Ингэхдээ авто машины зорчилтод саад болж буй хөндлөн зогсоолыг хэвтээ тэнхлэгт шилжүүлэх, явган замыг 2.7 метрээс багагүй болгон өргөтгөх зэрэг ажлуудыг хийж байна. Товчоор бол хүмүүс хотын төвд машин унахгүйгээр ажлаа амжуулах боломжийг бүрдүүлэхэд онцгой анхаарч байгааг мэргэжилтнүүд тодотгосон.
Энэ ажилд аж ахуйн нэгж байгууллагууд идэвх, санаачилга гаргаж байгаа нь талархууштай. Тухайлбал, "Петоровис" ХХК Туушингаас Спортын ордон хүртэлх замд байрладаг төв оффисийнхоо 12 машины гараашийг буулгаж, явган замыг өргөтгөсөн сайн жишээ байна. Түүнчлэн Чингисийн өргөн чөлөө, Төв шуудангийн уулзвараас 120 мянгатын уулзвар хүртэлх явган замын тохижилт олны анхааралд өртөөд буй. Ялангуяа Төв номын сангийн эсрэг талд KFC орчмын машины зогсоолыг цэгцэлж, явган хүмүүс чөлөөтэй зорчих боломж бүрдүүлж байгааг дэмжиж буйгаа иргэд илэрхийлж байлаа.
Сэтгэгдэл ( 5 )
хотын төвд машин унахгүй аргыг сонгох цаг болсон
Аав руугаа “OKOSU\nдээр (Whats-app 2348115799318 )\nТэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна.\nХайрын шившлэг, харилцааг сэргээх,\nОюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Умайн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагаах, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар ч шившлэгийг түүнд okosherbalhome@gmail.com хаягаар илгээнэ үү
ХОТЫН ТӨВ ЗАМ ДАГУУ АВТОБУСНЫ БУУДАЛ ДЭЭР БАЙГАА ТҮЦ-НҮҮДИЙГ ХОЛДУУЛААЧЭЭ. ХОТЫН ТӨВӨӨС АЖИЛ ТАРААД ГЭР ЛҮҮ АЛХАХАД АВТОБУСНЫ БУУДАЛ ДЭЭР ИРЭЭД ТҮЦ МӨРГӨХ, ЭСВЭЛ ХҮМҮҮСТЭЙ МӨРГӨЛДӨХ ШАХАЖ БАЙНА. ЗАРИМДАА МАШИНЫ ТҮГЖРЭЛ ГЭДЭГ ШИГ БУУДАЛ ДЭЭР ХҮНИЙ ТҮГЖРЭЛ БОЛЖ БАЙНА. ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ЧӨЛӨӨЛӨХ АЖЛАА ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ ҮҮ. ЖИШЭЭ НЬ: БАРУУН 4 ЗАМ, ТБД АНДУУД, 25-Р ЭМИЙН САН, 10 ДУГААР ХОРООЛЛЫН ТҮЦНҮҮДИЙГ ЗАМААС ХОЛДУУЛНА УУ. THNKX
Yadaj l hoer hun zeregtseed tuhtai yavah zam taviarai da. Haltuurdvaa