АНУ хагас дамжуулагчийн нийлүүлэлтээ хязгаарлана

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 12

АНУ ирэх сард Хятадад нийлүүлдэг хиймэл оюун ухаанд зориулсан хагас дамжуулагч болон бичил схемд зориулсан тоног төхөөрөмжийн нийлүүлэлтэд тавьсан хязгаарлалтаа өргөжүүлэхээр төлөвлөж байна.

Ройтерс агентлагийн мэдээллээр, АНУ-ын Худалдааны яамнаас гаргах шинэ дүрмээр Хятадын тодорхой төрлийн шинэ үеийн хагас дамжуулагч үйлдвэрлэдэг компаниудад бичил схем үйлдвэрлэх тоног төхөөрөмж худалдахыг хориглох гэнэ. Тус яамны зөвшөөрөлгүй мөн хиймэл оюун ухаанд зориулсан чипийг Хятадад нийлүүлэхийг хориглох аж.

Ройтерс агентлагийн онцолсноор, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа АНУ одоогоор тэргүүлж буй технологийн салбарт байр сууриа хадгалахын тулд Хятадын эсрэг ийм алхам хийж байна. Тус улс холбоотон улсуудад хандан, ийм хязгаарлалт хийхийг ятгаж байгаа гэнэ. Байдены засаг захиргаа наймдугаар сарын 31-нд суперкомпьютер, хиймэл оюун ухаанд ашигладаг хагас дамжуулагчийг БНХАУ, ОХУ-д нийлүүлэх нийлүүлэлтэд хязгаарлалт тавиад байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top