АНУ-ын тагнуулын алба Харьковын ойролцоох байлдааны ажиллагааны талаар Украинд зөвлөгөө өгчээ.
Америкийн тагнуулын алба Украины хамтрагч нартайгаа хамтын ажиллагаагаа бэхжүүлэх ажлын хүрээнд Киевт Харьковын орчимд байлдааны ажиллагаа явуулахад зөвлөгөө өгсөн талаар “The New York Times” сонин мэдээлсэн байлаа.
Тус хэвлэлийн тоймчдын өгүүлснээр өмнө нь украинчууд Америкийн цэргийн тусламжийн нийлүүлэлт багасахаас эмээж байгаа тухай мэдээллээ АНУ-тай хуваалцахаас татгалзаж байжээ.
Гэхдээ дараа нь Киев энэ асуудлаарх байр сууриа өөрчилсөн байна.
АНУ-ын засаг захиргааны өндөр албан тушаалтнууд тусгай албад нь Украинд сөрөг довтолгооны төлөвлөгөөний талаар ямар мэдээлэл дамжуулсныг хэлэхээс татгалзжээ.
Мөн Америкийн өндөр албан тушаалтнуудын нэгийнх нь ярьснаар АНУ-ын мэргэжилтнүүд Киевтэй Украины зүүн хэсэг дэх Оросын дайралтыг хэрхэн зогсоох талаар үргэлж зөвлөлдөж байсан гэнэ.
Сэтгэгдэл ( 2 )
АНУ болон НАТО ийн өчнөөн зөвлөхүүд сайн дуурынхны нэр йн дор украины цэргийн бүлэглүүдийг удирдаж тулаанд оруулж байга.сайн дурынх гэхгүй НАТОгийнх гэх юм бол балрана
Үнэн юм уу..АНУ энэ дайныг өргөтгөж Украин ОХУ-ын хоорондын бус бүүр НАТО ОХУ-ын хоорондох дайн болгох санаатай юм биш үү. Энэ дайнд Пентогоны шууд удирдлагад байдаг байгууллага оролцож эхлэлээ,энэ орноос Украинд зэвсэг нийлүүлэх зэвсгийн хязгаараа цуцалж,нийлүүлсэн зэвсгээр ОХУ-ын нийт нутагт цохилт өгөхийг зөвшөөрнө гэлээ ч гэх шиг. ОХУ-ын тал хариу арга хэмжээ авч байдал бүр хүндрэх юм биш үү гэсэн асуултад санаа бүү зов.Нулимах хэрэгтэй гэж хариулав ч гэх шиг .Байдал бүр хүндэрч цөмийн дайн дэлхий сөнөх тал рүүгээ яваад байгаа юм биш үү.