Бүгд найрамдах Донецк ард улсын холбоотны цэргүүд Угледарын чиглэлд урагшилж байгаа талаар Донецкийн тэргүүн Денис Пушилин мэдэгджээ.
Донецк ард улсын тэргүүн “Угледарын чиглэлд манай цэргүүд тууштай урагш чиглэж байгаа. Бидний хүсэж байгаа шиг тийм ч хурдан биш ч гэлээ тодорхой амжилт гаргаж байна” гэж Телеграмаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Денис Пушилин мөн Украины зэвсэгт хүчнийхэн Красноармейкийн нутаг дэвсгэрт нэмэлт тоног төхөөрөмж шилжүүлэхийг оролдсон боловч холбоотны цэргүүд нөхцөл байдлыг намжааж, төмөр замыг нь ашиглахгүй болгосон талаар мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 1 )
Orosiig diilehgui ee !! Orosiin armi super !