Украины Зэвсэгт хүчин Бүгд найрамдах Луганск ард улс руу дөрвөн HIMARS пуужин харважээ.
Украины зэвсэгт хүчин Луганск ард улсын Брянка руу дээрх пуужингаа харвасан талаар Луганскийн Хяналт, зохицуулалтын хамтарсан төвөөс мэдэгдсэн байна.
Олон улсын хэвлэлүүдэд мэдэгдсэнээр, Украины эрх баригчид АНУ-аас нэмэлт зэвсэг, тэр дундаа холын зайн тусгалтай пуужингийн систем хүсэж байгаа аж. Вашингтоны өмнө нь нийлүүлэхээс татгалзсан холын зайн пуужингийн системийг Украины зүгээс хүсжээ.
Тэгвэл Бүгд найрамдах Донецк ард улсын зүгээс холбоотны цэргүүд Угледарын чиглэлд урагшилж байгаа талаар даваа гарагт Донецкийн тэргүүн Денис Пушилин мэдэгдсэн билээ.
Денис Пушилины мэдэгдсэнээр Украины зэвсэгт хүчнийхэн Красноармейкийн нутаг дэвсгэрт нэмэлт тоног төхөөрөмж шилжүүлэхийг оролдсон боловч холбоотны цэргүүд нөхцөл байдлыг намжааж, төмөр замыг нь ашиглахгүй болгосон байна.
Сэтгэгдэл ( 0 )