Украин улс “F-16” сөнөөгч-бөмбөгдөгч онгоцыг хоёроос гурван жилийн дараа хүлээж авч магадгүй гэж АНУ-ын талаас мэдэгджээ.
АНУ-ын Агаарын цэргийн хүчний командлагч, генерал Жеймс Хекер “АНУ уг онгоцыг нийлүүлэх шийдвэр гаргавал Украин улс “F-16” сөнөөгч-бөмбөгдөгч онгоцуудыг хоёроос гурван жилийн дараа хүлээж авч магадгүй” гэж мэдэгдсэн байна.
Барууны орнууд Киевт үзүүлэх цэргийн тусламжийг илүү урт хугацаагаар байлгахаар бодож эхэлж байгаа талаар Жеймс Хекер дурджээ.
Түүний ярьснаар, Украин дахь сөргөлдөөн хэдэн жилээр үргэлжлэх магадлалтай аж.
Америкийн Ерөнхийлөгч Жо Байден Украинд 675 сая ам.долларын цэргийн тусламж үзүүлэх шинэ багцыг баталсан байна.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остины мэдэгдсэнээр Барууныхны Киевт үзүүлэх тусламж нь урт хугацааных аж.
Сэтгэгдэл ( 1 )
Та нар юу байгаа бүгдээ өгсөн , наад онгоцоо одоо л өгвөл өгнө 2.3 жил гэж байхгүй ш дээ , ану нато укриан гээд бүгд нийлж байлдаад ч оросыг барсангүй дээ ...