Украины тал иргэдээ Запорожье руу орохыг хориглолоо

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 03

Украины талаас иргэдээ Запорожье муж руу орох, дамжин өнгөрөхийг хориглосон талаар тус мужийн Цэрэг-иргэний захиргааны тэргүүн Евгений Балицкий мэдэгджээ.

Тэрбээр “Киевийн дэглэм Запорожье мужийн чөлөөлөгдсөн хэсэг рүү аюулгүй байдлын хяналтын цэгээр дамжин гарах гарцыг нэг талын байдлаар бүрэн хаасан” гэж Телеграм сувагтаа бичсэн байна.

Тэрбээр мөн “Васильевка” хяналтын цэг Запорожье муж руу орох хүмүүст нээлттэй гэж мэдэгдсэн байна.

Донецк, Луганск, Херсон, Запорожье мужид болсон бүх нийтийн санал асуулгаар эдгээр дөрвөн муж ОХУ-ын бүрэлдэхүүнд орохоор болсон юм.

Эдгээр муж Оросын бүрэлдэхүүнд орсноор нутаг дэвсгэрийнхээ аюулгүй байдлыг хангана гэж үзэж буй. Мөн энэхүү шийдвэр нь Украины эрх баригчдын энгийн иргэдийн эсрэг явуулж буй террорист үйл ажиллагааг зогсооно гэж үзэж байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top