Герман тэргүүтэй НАТО-ийн 14 гишүүн орон хамтран агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах илүү боловсронгуй систем бүтээх тухай тунхаг бичигт гарын үсэг зуржээ.
DPA агентлагийн мэдээллээр, Брюссель хотноо болсон НАТО-ийн батлан хамгаалах сайд нарын уулзалтын хүрээнд “European Sky Shield” санаачилгыг баталжээ. Энэ нь Европын одоогийн агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн алдааг арилгах замаар илүү боловсронгуй болгох зорилготой.
Тус агентлагийн онцолсноор, баллистик пуужин, нисгэгчгүй нисдэг аппарат болон далавчит пуужингаас хамгаалахад тодорхой хүндрэлүүд гардаг байна. Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах нэгдсэн системийг бүтээх санаачилга нь Украин дахь нөхцөл байдлаас үүдэлтэй аюулгүй байдлын салбар дахь өөрчлөлттэй холбоотой гэнэ. Өнөөг хүртэл Европын эл систем нь Ираны зүгээс ирж болзошгүй аюулаас хамгаалахад чиглэсэн байжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Manai garigiin nomer 1 alan hyadagch bol Amerik terguutei baruunii lon nohoinuud yum