Украины дэд бүтцийн 400 объект цохилтод өртжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 22

Сүүлийн арван хоногт Украины дэд бүтцийн 400 гаруй объект Оросын цохилтод өртсөн тухай тус улсын Ерөнхий сайд Денис Шмыгаль мэдээлжээ.

Энэ сарын 10-аас 20-ны хооронд Оросын агаарын цохилтод Украины 16 бүс нутгийн 400 гаруй объект, тэр дундаа эрчим хүчний олон арван объект өртсөн байна. Эрчим хүчний объектууд агаарын цохилтын зэрэгцээ цахим халдлагад өртөж байна. Гэсэн хэдий ч Украины тал нөхцөл байдлыг хяналтдаа байлгаж байна гэж Шмыгаль онцолжээ. Түүний хэлснээр, өрнөдийн орнууд Украины дэд бүтцийг сэргээн босгоход зориулж тусламж үзүүлж байна. Тухайлбал, АНУ энэ зорилгоор 55 сая ам.доллар, Нидерланд 70 сая ам.долларын тусламж үзүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top