Өнөөдөр Оросын тал Украины Одесс мужийн эрчим хүчний дэд бүтцэд агаарын цохилт өглөө гэж “Страна.ua” цахим хуудас мэдээлжээ.
Бямба гарагт Украины нутаг дэвсгэрт бүхэлд нь агаарын түгшүүр зарлаад байна. Хмельницк муж, Днепр, Ровно, Луцкт дэлбэрэлтүүд болж байна. Киев мужийн захиргааны тэргүүн Алексей Кулебагийн мэдээлснээр, Киев хотод агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийг ажиллуулжээ.
Энэ сарын 10-аас хойш Оросын Зэвсэгт хүчин Украины эрчим хүч, цэргийн аж үйлдвэр, цэргийн удирдлага болон харилцаа холбооны объектуудад пуужингаар цохилт өгч эхэлсэн билээ. Түүнээс хойш Украинд өдөр бүр агаарын түгшүүр зарлаж байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн мэдээлснээр, тус улсын цахилгааны станцын 30 хувь цохилтод өртсөний улмаас цахилгаан эрчим хүч тасалдахад хүрээд байна.
Сэтгэгдэл ( 2 )
Minii duu jaahan medrel muutai yumaa daa. Erthen emchid uzuulsen ni deer shuu.
Zuitei dahiaad l huchtei tsohilt ogoh hetegtei \nOdoo Zelenskii kuleba nariig amifaar baribchlah heregtei \nUkrainii gazar nutag Orosiin esreg NATO giin fainii ashigtai bairlal bolchihood baina