Сомали улсын нийслэл Могадишу хотод Боловсролын яамны байрны ойролцоо тэсрэх бөмбөг суурилуулсан хоёр автомашин дэлбэрч, 100 гаруй хүн амиа алджээ.
Тус улсын нийслэл хотын хөл хөдөлгөөн ихтэй уулзвар дээр тэсрэх бөмбөг суурилуулсан хоёр автомашин дэлбэрэх үеэр 300 хүн шархадсан талаар Сомалийн Ерөнхийлөгч Хасан Шейх Махмуд мэдэгдсэн байна.
Таван жилийн өмнө яг энэ газарт хүчтэй дэлбэрэлт болж, 500 гаруй хүн амиа алдаж байжээ.
Сомалид мөн өнгөрсөн жил минажүүлсэн автомашин дэлбэрч, найман хүн амиа алдаж байсан юм. Тус халдлага Ерөнхийлөгчийн ордных нь ойролцоо болсон билээ.
Сэтгэгдэл ( 0 )