Хөдөө орон нутагт ажиллаж буй мэргэжлийн боловсон хүчин, төрийн албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллахад тулгардаг гол асуудал амьдрах орон сууц юм. Иймээс Дорнод аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн хөгжлийн 2022 оны жилийн төлөвлөгөөнд тусгагдсан “Сумдад орон нутгийн өмчийн орон сууцыг нэмэгдүүлж, төрийн албан хаагчдыг тогтвортой ажиллах нөхцөлөөр хангах” зорилтын хүрээнд 2019 онд Чойбалсан, Булган сумдад, 2020 онд Матад суманд тус тус 4 айлын орон сууц барьсан.
Үргэлжлүүлэн аймгийн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Гурванзагал суманд 8 айлын, Чулуунхороот суманд 6 айлын орон сууцны барилга барих ажлыг 2022-2023 онд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )