Дорнод аймаг дахь Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн тийрэлтэд артиллерийн батарейгийн сумлагч жолооч албан тушаалтай, дэд ахлагч Б-г цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байна.
Тэрбээр арваннэгдүгээр сарын 1-ний өдөр цэргийн ангийн байрлалаас гарч Улаанбаатар хотод сургалтад хамрагдахаар яваад сургалтанд хамрагдаагүй, өнөөдрийг хүртэл сураггүй болжээ.
Улмаар цэргийн хууль дүрмийн дагуу түүнийг шалтгаангүйгээр ажил тасалж, цэргийн албанаас оргон зайлсан гэх хэрэг үүсгэн Дорнод аймаг дахь цагдаагийн газраас шалгаж эхэлсэн аж.
Сэтгэгдэл ( 1 )
Шоронгоос оргосон ял завшсан Үүлээ барьж хориочээ новшнуудаа